СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Булган аймгийн Орхон сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу. Арбулаг, Халиун, Бүхт, Мааньт, Мандал гэсэн 5 багийн нийт 1210 өрхөд 3508 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Булган аймгийн 16 сумдаас 6-д, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог.

Газар зүйн байршил

Булган аймгийн урд хэсэгт

Улаанбаатар хотоос 320 км,
Аймгийн төвөөс 22 км зайд байрладаг. Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-өндөр Могод, Сайхан, Бугат, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум , Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Баруунбүрэн сумдтай хиллэдэг.